Friday, April 13, 2018

Амьдралын байгуулалт


Амьдрал хэмээх хавтгай дээр
Аливаа хүн хэмээх цэгийг
Аль ч талаас нь дайруулах татаж болдог
Асар олон шулуунууд гэдэг бол
Энэ дэлхийд үдэлсэн хүн бүхний
Эрх чөлөө гэгч тэр буюу
Хавтгайн өөр нэг цэгтэй
Хамаарч нэгэн шүлуунд харъяалагдвал
Ахиад өөр шүлуун орших боломжгүй
Амьдралын зам гэгч нь тэр болюу
Хоёр цэгийг дайрсан ганцхан шулууны
Хорвоогийн жам нь энэ буюу
Үр хүүхэд төрөхийн тоогоор
Үл харъяалагдах шинэ цэгүүд үүсч
Үргэлжлүүлж тэдгээрийг холбон зурваас
Үүсэх олон өнцөгт нь гэр бүл болмой
Энэ олон өнцөгтийн тал,хөвчүүд нь
Эцэг эх үр хүүхдийн холбоос болно
Олон өнцөгтийн аль нэгэн оройн цэг
Огторгуйн өөр нэг цэгтэй холбогдвоос
Сац суврага үүсэх нөхцөл бүрэлдэж
Садан төрлүүд болж бусад нь ч холбогдоно
Орой хийгээд суурийг агуулсан хавтгайнууд нь
Ойлговоос худ ургууд болох мэт
Хэн хүний амьдралын дүр байдлыг
Хэмжхүйн ухааны байгуулалтанд буулгаваас нэг иймэрхүү


Сээрэвийн Пунцагжамцын бүтээлээс...