Thursday, March 4, 2021

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР-сорил

 ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021

Шалгалтад оролцогч таньд амжилт хүсье.

ДҮН ШИНЖИЛЭЭ ХИЙХ ЧАДВАР /ЛОГИК СЭТГЭЛГЭЭ/ чадварын ОНЛАЙН СОРИЛ

ЭНД ДАРЖ өөрийгөө сорино уу.

Wednesday, March 3, 2021

ОЛОН ГИШҮҮНТ сэдвийн бүрэн боловсруулалт.

 Бүрэн дунд боловсролын МАТЕМАТИК агуулгыг бүрэн онлайн болгохоор 21 аймаг, 9 дүүрэг бүлэг сэдвүүдээ онлайн оноолтоор хуваарилан Дорнод аймагт 12-р ангийн ОЛОН ГИШҮҮНТ сэдэв ноогдсон билээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хэрлэн сумын сургуулиудын ТЭРГҮҮЛЭХ зэрэгтэй багш нарынхаа хамтын хүч хөдөлмөрөөр БҮТЭЭЛЭЭ.
Энд хичээлийн агуулга /конспект/-г pdf хэлбэрээр татаж авч, багшийн зааж буй видео бичлэгийг даган гүйцэтгэж болохоос гадна, бие даан ажиллах 3 түвшиний даалгаварууд, мөн өөрийгөө сорих 3 түвшний онлайн сорилтой болно.
ТА ХЭДИЙД Ч, ХААНААС Ч, ХЭНТЭЙ Ч хамт мэдээлэл авах нь НЭЭЛТТЭЙ...
ЭНД ДАРЖ танилцана уу...



ХӨРШ ХӨВҮҮН

Хөрш аймгийн төв Чойбалсан хотод хөл тавилгүй хэдэн жил болжээ. Гурван жилийн өмнө бага хүүдээ эхнэр гуйх гэж бараг дэн дун очсон санагдана. Арай залуу байхад, ажил төрөлтэй үедээ Хэрлэн, То ван, Ольхон,,Чадангууд, Их урсгал зочид буудлаар байрлан нөхөрсөг тэмцээнд оролцож, номын дуу сонсож, найз нөхөдтэй уулзаж байсан саяхан мэт авч арав хорин жил алсран оджээ. Одоо буудлуудын нэрийг буруу хэлж байж магадгүй болсон. Нэг ангийн минь гурван нөхөр Жунайн Очирсүрэн, Цэндийн Эрдэнэчимэг, Ядамын Минжээ нар энэ хотод байнга түр байдаг сурагтай, холбоо хэлхээ тасарч, хэл мэдээ холджээ. Олон сургуулийн захирал, багш нарыг таньдаг мэддэг, тав гурван үг сольдог байлаа. Өнөөдөр ихэнх нь өөр ажилд шилжиж, өргөн уудам монголоор тархаж, өндөр насандаа заларч нэрлэж тоочих хүн нэн ховорджээ. Ажил төрөл зиндаа явсан Лодойн Эрдэнэ, Рагчаагийн Дуламсүрэн, нутгийн бүсгүй ерөнхий боловсролын сургуулийн захирал Боргилийн Шүрэнцэцэг гээд хэд гурван боловсролын салбарын андууд байгаа суугаа дуулдана.

Тэр нутагт байгаа нэгэн хүмүүний талаар тавхан үг тавимаар бодогдох юм. Түүний талаар миний мэдэх маш бага болохоор намтар түүхээсээ хувь чатаараа илгээнэ үү гэсэн, чимээ өгсөнгүй. Хөндий зайнаас хэдэн үг бичих хүслээ орхисонгүй. Өдгөөгөөс 27 жилийн өмнө Улаанбаатар нийслэлд улс монголын бүх аймгийн Боловсрол, соёлын төвийн /БСТ/ математикийн арга зүйч албатай нөхөд сургалтанд хамрагдахаар цугларахад Дорнод аймгаас дал мөрөө шүргэсэн дэлтэй, дориун чанга дуутай өндөр буриад залуу шинэээр ирж бидний эгнээнд элсэж билээ. Тэр үед би арга зүйчийн албыг зургаан жил хашсан амьтан хүн загнасан архаг нөхөр байлаа. Удалгүй Есус хоч хүртсэн тэрээр анхнаасаа ардын боловсролын гал тогоонд гарцаагүй сайн чанагдах хүний нэг гэж танигдсан. Монголд мэндлээд мөлхөж эхэлж байсан мэдээлэл технологийн чиглэлээр маниас арай толгой өндөр, тохой урт болох нь мэдрэгдэж байсан.
Энэ шар нөхрийг Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Монгол улсын их сургуулийн математикийн салбарыг 1988 онд дүүргэсэн Балжиннямын Бямбаханд гэх ажээ. Нөгөө “Тунгалаг тамир” кинон дээр гардаг шиг “Энэ хүнийг Засагт хан аймгийн Луу гүний хошууны харц ард Эрдэнэ гэнэ” хэмээн хэлдэг шиг дуун цацруулагчаар дурдан зарламаар санагдана. Сургуулиа төгсөөд таван жилийн дараа аймгийнхаа БСТ-ийн арга зүйчээр ажиллаж эхлээд одоо хүртэл дээшээ ч үгүй, доошоо ч үгүй нэг сандал дээр найдвартай сууж байгаа нэгэн. Монголын зүүн захын аймагтаа битгий хэл энэ улсын боловсролын салбарын удирдлагууд түүнийг бараг бүгд мэдэх болсон. Учир юу гэвээс аймгуудын Боловсрол соёлын газарт түүн шиг удаан тогтвортой ажилласан хүн одоо судлаад сураглаад олдохгүй болсон буй заа.
Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгссөн төгсөгчдийн их дээд сургуульд элсэх ерөнхий шалтгалтын амжилт сүүлийн долоон жилийн турш улсын хэмжээнд 1-7 дугаар байрнаас мултарч үзээгүй яваа аж. Аймгийнхны хувьд арай чанд үүрэг шаарддаг математикийн хичээлийн үнэлгээгээр 2015, 2018 онуудад хоёр удаа тэргүүн байранд орж хорин нэгэн аймгаа манлайлсан байдаг. Энэ амжилтанд түүний оруулсан хөндлөнгийн зүтгэл, хувь нэмэр, удаан жилийн зузаан туршлага, ухаарал сэтгэлгээний арвин бүтээл багтаж буйг хэн үгүйсгэнэм.
Тэрээр багш сурагчдынхаа дунд зохион байгуулагддаг бүсийн, багийн, төрөлжсөн олимпиадууд, онлайн сорил, оролцооны мэдээлэл, гараа явцын үнэлгээ, их сорилго, даалгаврын сан зэрэг олон ажлын үнэлгээг бүтээлчээр нэгтгэж дүгнэж, хариуцлага харилцааг хамтатган хийж сурсан аж. Саяхан аймагтаа түргэн бодолтын олимпиад хэмээх сонирхолтой тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгааг цахимд харсан. Хорио цээртэй цагт ховор живэр агаад хүндэтгэм ажлын нэгээ. Дорнодоос жил бүрийн хавар элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн дээд 800 оноог арваад сурагчид авна. Тэдгээрийн нэр ус, зураг хөрөг, сургууль анги, гүйцэтгэлийн хувь, хариуцсан багшийг нийтэд зарлан сайтар сурталчилж урам хайрлана. Дорнод аймгийн боловсролын салбарын түүхийг өнөөдөр түүнээс илүү мэдэх багш битгий хэл Будда, Есус, Христос бараг үгүй биз.
Тэрээр багш нартаа бороо орох цагийн тэнгэрийн дуутай адил хүнгэнэтэл үүрэг даалгавар үе үе өгнө. Түүнийг байшингийн нэгдүгээр давхарт юм ярихад хоёрдугаар давхрын шал чичигнэж байдаг гэж шоолох нэгэн таарч байсан удаатай. Арай хэтрүүлсэн хэрэг авч өнөөгийн чанар муутай барилга байшинд байж болох яриа билээ. Тэрээр хурдан морь сонирхдоггүй, хэдэн тоотойгоо ноцолддог, бөхийн спортод шимтдэггүй, бичиг цаастайгаа ноордог, буриад зоны хобби хөзөрт дурладаггүй, хүүхэд бүрийн хөгжил төлөвшилтэй зууралддаг нэгэн ажээ: Харин хааяа зууг зузаан биш нимгэн тогтоочихдог байсан, одоо бүр больсон байхыг үгүйсгэхгүй.
Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнан он удаан жил оршиж ирсэн буриадуудыг цөс ихтэй, цус шингэн, зоримог чанартай, зорилго өндөртэй, ажилсаг авхаалтай хүмүүс гэж халх, дарьгангачуул ярьцгаадаг. Тийм удамшил Бямбаханд хөвүүнд харагддаг. Манай аймгийн боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дунд буриад хөвүүн, басгад зөндөө байдаг байхаа. Миний мэдэхээс Баруун-Уртын хоёр гуравдугаар сургуулийн сургалтын менежер Д.Алдар, Ц.Сод-Эрдэнэ, Эрдэнэцагааны багш А.Бүрэнжаргал гээд дажгүй залуучууд байна. Манай Бямбаханд эд нарыг бүгдийг сайн таньдаг гэсэн байх шүү, бүр Алдарын аав Даваасүрэн мань нөхрийн тооны багш байсан гэж нэг удаа чихээр орсон санагдана. Үнэн байж магадгүй.
Тэрвээр нилээд олон жилийн өмнө Чойбалсан хотод очсон бидний хэдэн физикийн багш нарыг хотынхоо баруун захад Хэрлэнгийн эрэг дээр хөндлөнгөөрөө үдэж өгөөд, хөрш хүндэт ахдаа үнсүүлнэ гээд пургон машинд тэврэлдэж байсан дүр зураг тодхон байна.
Бидэн хоёр монгол ухаанаар үе мултрах, мултрахгүйн заагт яваа, бараг ижил могой жилтэй ах дүү хоёр байж болзошгүй. Тааж л байна, онож буйг үл мэднэ. Бидэн хоёр олон удаа хүзүү сээрээр сүлбэлдэж, хэл амаар холбогдож, хөл гараар хэлхэлдэж яваагүй ч миний зүгээс түүнийг дажгүй монгол эрийн тоонд оруулж тооцдог юм. Эрхэм дүүгийн эрүүл мэнд энх амгалан, эрхэлсэн ажил эрхэмсэг ихэмсэг байхыг ерөөхийн хамт эр хүний замын хүзүү урт гэдэг болохоор эргэж уулзах тавилан байх л бөлгөө хэмээнэм.
Сүхбаатар аймгийн БСУГ-ын дарга асан
Д.Сэнгэдоржийн хувийн ФБ-с хуулбарласан болой.
/2020-12-07. 04.35 цагт/