Thursday, December 1, 2016

Шавийн минь багшдаа зориулсан шүлэг

Хаалгаар ороод л хүнтэй мэндлэх нь 
Хоер давхрын булангийн ангид сонсогддог
Тооны онолын хэцүүхэн бодлогуудыг 
Торохгүйгээр шууд самбарт бодчихдог
Тооны багш байлаа Та 




Алдрайхан шавь нарынхаа алтан мөчүүдийг
Алдалгүйгээр зургийн хальсанд буулгадаг
Авсан зургаа угаах эрдмийг
Ангийнхаа хөвгүүдэд зааж сургасан
Зурагчин багш байлаа Та














Анхны компьютерийг сургуульдаа авчирч
Алгоритм бичүүлж, блок схем зуруулаад
Тоо бодуулах, зураг зуруулахыг
Тооцоолуурын машинаар хийлгэхийг заасан
Мэдээлэл зүйн багш байлаа Та


Сургуулийн багш, сурагчид
Сумын нарийн бичиг гээд
Диггэр тоглоомноос салахаа байсан
Дэндүү сайхан он жилүүд байж
Та ч бас РСчин багш байлаа 


Мянгын магнитофоноор бүжиг зохиогоод 

Модерн тоокингийн аянд маангаа татаад
Банзан гитарт микрофон суулгаж
Цахилгаан хөгжмийн хамтлаг ч үүсгэсэн
Шинэ үеийн сэхээтний нэг байсан Та
Миний багш Мундаг байна уу




Баян-Уулын сумын сургуульд
Багахан хугацаанд багшилсан ч гэсэн
Багш шавь олныг төрүүлсэн
Бахархал үлгэр дууриал минь болсон
Багшийн багшийн багш юм Та


Элсэлтийн шалгалтын тоон мэдээг
Эхнээс нь аваад сайн хөтөлж
Чин үнэнээр нь олонд мэдрүүлснээр
Чимээгүй уралдааныг эхлүүлж чадсан
Судлаач багш юм Та


Олимпиад уралдаан тэмцээнийг
Огт түүртэхгүй хялбархнаар
Суудлын хуваарийг нь хүртэл гаргаж
Сурмаг гэгч зохион байгуулдаг
Зохион байгуулагч багш юм Та


2016 оны 11 сар.      Чойбалсан хот

Шинэ зуун сургуулийн математикийн багш Б.Батзориг /Баян-Уулын сургуулийн 1991 оны төгсөгч/

No comments:

Post a Comment