Monday, February 13, 2017

Баян-Уулын "ХАРУУЛ"

Арван нэгэн нарс
Манай сумын мөнхийн харуул мэт
Мөнх ногоон арван нэгэн нарс
Мэлмийд минь хамгийн түрүүнд тусч
Миний мэдэхийн л энд байсан даа


Биеийн тамирын хичээл дээр
Бидний үеийн хүүхэд багачууд
Тоймгүй олон тойрсон доо тэднийг
Тоолж байсан болов уу биднийгээ

Цас ороход харин тэдний хажууд
Цана чаргаар гулгасан хүмүүсийн
Цангинах дуун тасрахгүй болж
Цаг сайхан өнгөрдөг байсан байх даа

Одоо ч тэд харуулаа хийсээр
Олон хүүхдийг тойруулан гүйлгэсээр
Цас орохыг тэсэн ядан хүлээж
Цаг хугацааг тоолон байдаг байх даа


Б.Батзориг  2017-02-13

No comments:

Post a Comment