Monday, April 24, 2017

Шатар


Б.Батзориг
Шатар тоглох сайхан шүү
Хэдэн нүүдлийн цаадахыг харж
Хамгаалалт, довтолгоог хослуулан
Шаг, дуг, цод, мад гээд л
Шатар тоглох сайхан шүү

Бэрсний гамбит, морины хатираа
Гараа бүхэн нь нэршилтэй
Таван халуун, пионер мад
Хожил бүхэн нь хошигнолтой
Сууж, бодож, сэтгэж сургадаг
Сайхан тоглоом шатар шүү

Эртний нэгэн хаант улсыг
Уран бэрийн ңүүдлээр аварсан
Ухаант Арилдий өвгөний домог
Сурсан гурван эрдмийнхээ ачаар
Элгэн түмнээ амирлуулсан
Эрдэмт хүүгийн үлгэр гээд
Шатар тоглохын сайн сайхныг
Шастир судартаа мөнхөлжээ бид

Олон төрлийн чадвар суулгадаг
Оюуны спорт шатрын клубүүд
Одоо ч харин олширсон байна
Усгүй талын, цусгүй байлдаанаар
Хүнсгүй цэргүүдээрээ сайхан тулалдаж
Дэлхийн аварга шатарчинтай болохын
Дээдийн дээд сайхан ерөөлийг
Өөд өөд нь дэвшүүлнэм бид

Friday, April 14, 2017

ХАДЛАНГАЙ АЖАЛ

Найман hарай дундаhаа намрай ажал ундарха
Намираа бороон зосоогуур хадлангай ажал эхэлхэ
Моридоо барин хагсараажа хомууд зэмсэгээ тааруулха
Морин хашылха, тармуурайнгаа тоhо тохиргооё шалгаха
Хашылхын дуун ташагнажа хүрюүг үбэhэн ханарха
Хатаhан үбэhийе хамажа морин тармуурша жүдхэхэ
Тармуурай хамаhан баалнуудые бухал тавин уралдаха
Тала дүүрэн бухалнууд hүнийн зосоо ирийлдэхэ

Бишыхан хөвүүд, басгад бухал шэрэн галжилдаха
Буляахан бадриухан залуушуул hүри хаян ханхалзаха
haмгад бэреэдүүд хари бухал оруулан гүйлдэхэ
Хоол ундаяа хэжэрхёод ерыт гэжэ дуудаха

Намар сагай хадлангай ажал гоё даа
Нарияан ехэтэй, бүтөөл үндэрэтэй hайхан даа

Б.Батзориг

Sunday, April 9, 2017

Үг...

Хожимдож ухааралгүй, эртхэн ойлгоод
Хожим харамсахгүй сайхан амьдарцгаая
Бодлогогүй хэлсэн үг бүхэн
Бусдын зүрхэнд цус хуруулдгийг
Буруу заасан хичээл бүхнийг
Буцааж засахад улам төвөгтэйг

Би мэдэхийн дээдээр мэднэ
Бие махаараа мэдэрч явсан
Буруу зөвөө алдаж байж ойлгосон
Бусдын л адил нэгэн багшаа

Оношоо буруу ташаа хэлвэл
Оргүй хоосныг буй болгохыг
Огтоос тэгээд тоохгүй байвал
Орвонгоороо эргэж шаналалд автахыг

Эдгээж болохгүй зовиур амсахыг
Эргэж мөддөө сэхэхгүй зовохыг
Эмийн хүчинд ч найдахаа болихыг
Ээдээ эмч нар минь болгоож үзээрэй
Үг бол агуу хүчит зэвсэг
Үнэлж барамгүй хохирол дагуулна
Үг бол асар том бэлэг
Үнэхээр хосгүй ялалтыг авчирна

Үгээ бодож, үйлдлээ цэгнэж
Өрөөлийг зовоолгүй, баярлуулж явцгаая
Үйлийн үртэй энэхэн хорвоод
Эргэж харамсахгүй сайхан амьдарцгаая

Б.Батзориг.    2017.04.08