СТАТИСТИКИЙН АРГА ЗҮЙ сургалтыг 2019 оны 01 сарын 03-04-нд Хэрлэн сумын 1-р сургууль дээр зохион байгуулна.
Сургалтад оролцох багш нарын БҮРТГЭЛ хийнэ үү.
Дорнод аймгийн ЕБС-ийн математик, мэдээллийн технологийн багш нар болон сурагчдад үнэн зөв мэдээллийг хурдан шуурхай хүргэх зорилготой.
Thursday, December 27, 2018
Thursday, October 18, 2018
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
Оюуны чадварын IQ төвөөс СЭТГЭХ ЧАДВАРЫН сургалт зохион байгуулж буй багш нарт зориулсан сургалтыг 2018 оны 10 сарын 29-ны өдөр зохион байгуулна. Уг сургалтад хамрагдсан багш нарт 4 жилийн хугацаатай БАТЛАМЖ олгоно.
БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
Wednesday, October 3, 2018
МХТ-ын сургалтын бүртгэл
JICA-ын санхүүжилтээр хийгдэх "СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ" төслийн сургалтад оролцогчдын БҮРТГЭЛ хийнэ үү.
Tuesday, September 18, 2018
Tuesday, May 1, 2018
Баяндунгийн магтаал
Алтан нарны цацрагийг ундаргадаа шингээн бургилсан НАРАНБУЛАГ рашаантай
Алган дээрээ юм шигээр сумын төвөө хардаг ТОЛЬМАНДАЛ уултай
Аяны замын дөрөө мултлан зогсож ажмаар аварга том АДУУН чулуутай
Ардын дуунд мөнхөрсөн аргамаг хүлгийг цуцаам ҮЛИЙН гурван даваатай
Амар амгалан цогцолсон алжаал тайлан амармаар үлгэрийн сайхан орон юм
Буриад зоны ургийн бичгийг сийлсэн ЗАЯН НАВАА хөшөөтэй
Бумбын орны сүмбэр уулыг санагдуулам СОГООТ хайрхан өндөртэй
Бургилан бургилан ундарсан эмийн шид шингэсэн ЧУЛУУН булагтай
Буянт мал бэлчсэн үржил шимт хөрстэй УРТЫН сайхан голтой
Бурхад чуулан цэнгэсэн бумбын сайхан орон мэт дэлгэр сайхан хангай юм.

Б.Батзориг 2018-04-30
Friday, April 13, 2018
Амьдралын байгуулалт
Амьдрал хэмээх хавтгай дээр
Аливаа хүн хэмээх цэгийг
Аль ч талаас нь дайруулах татаж болдог
Асар олон шулуунууд гэдэг бол
Энэ дэлхийд үдэлсэн хүн бүхний
Эрх чөлөө гэгч тэр буюу
Хавтгайн өөр нэг цэгтэй
Хамаарч нэгэн шүлуунд харъяалагдвал
Ахиад өөр шүлуун орших боломжгүй
Амьдралын зам гэгч нь тэр болюу
Хоёр цэгийг дайрсан ганцхан шулууны
Хорвоогийн жам нь энэ буюу
Үр хүүхэд төрөхийн тоогоор
Үл харъяалагдах шинэ цэгүүд үүсч
Үргэлжлүүлж тэдгээрийг холбон зурваас
Үүсэх олон өнцөгт нь гэр бүл болмой
Энэ олон өнцөгтийн тал,хөвчүүд нь
Эцэг эх үр хүүхдийн холбоос болно
Олон өнцөгтийн аль нэгэн оройн цэг
Огторгуйн өөр нэг цэгтэй холбогдвоос
Сац суврага үүсэх нөхцөл бүрэлдэж
Садан төрлүүд болж бусад нь ч холбогдоно
Орой хийгээд суурийг агуулсан хавтгайнууд нь
Ойлговоос худ ургууд болох мэт
Хэн хүний амьдралын дүр байдлыг
Хэмжхүйн ухааны байгуулалтанд буулгаваас нэг иймэрхүү
Сээрэвийн Пунцагжамцын бүтээлээс...
Subscribe to:
Posts (Atom)