Tuesday, May 1, 2018

Баяндунгийн магтаал

Алтан нарны цацрагийг ундаргадаа шингээн бургилсан НАРАНБУЛАГ рашаантай
Алган дээрээ юм шигээр сумын төвөө хардаг ТОЛЬМАНДАЛ уултай
Аяны замын дөрөө мултлан зогсож ажмаар аварга том АДУУН чулуутай
Ардын дуунд мөнхөрсөн аргамаг хүлгийг цуцаам ҮЛИЙН гурван даваатай

Амар амгалан цогцолсон алжаал тайлан амармаар үлгэрийн сайхан орон юм

Буриад зоны ургийн бичгийг сийлсэн ЗАЯН НАВАА хөшөөтэй
Бумбын орны сүмбэр уулыг санагдуулам СОГООТ хайрхан өндөртэй
Бургилан бургилан ундарсан эмийн шид шингэсэн ЧУЛУУН булагтай
Буянт мал бэлчсэн үржил шимт хөрстэй УРТЫН сайхан голтой
Бурхад чуулан цэнгэсэн бумбын сайхан орон мэт дэлгэр сайхан хангай юм.


Б.Батзориг   2018-04-30

No comments:

Post a Comment