Алган дээрээ юм шигээр сумын төвөө хардаг ТОЛЬМАНДАЛ уултай
Аяны замын дөрөө мултлан зогсож ажмаар аварга том АДУУН чулуутай
Ардын дуунд мөнхөрсөн аргамаг хүлгийг цуцаам ҮЛИЙН гурван даваатай
Амар амгалан цогцолсон алжаал тайлан амармаар үлгэрийн сайхан орон юм
Буриад зоны ургийн бичгийг сийлсэн ЗАЯН НАВАА хөшөөтэй
Бумбын орны сүмбэр уулыг санагдуулам СОГООТ хайрхан өндөртэй
Бургилан бургилан ундарсан эмийн шид шингэсэн ЧУЛУУН булагтай
Буянт мал бэлчсэн үржил шимт хөрстэй УРТЫН сайхан голтой
Бурхад чуулан цэнгэсэн бумбын сайхан орон мэт дэлгэр сайхан хангай юм.
Б.Батзориг 2018-04-30