Wednesday, May 26, 2021

ОНЛАЙН СОРИЛ-4

 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021

онлайн сорилд оролцогч таньд амжилт хүсье.

  Та өөрийн сонгосон хичээл дээр дарж сорилд хамрагдах ба төлөв дээрх дүн гарсан дээр дарж сургуулийн нэр, код /РД-ын сүүлийн 6 тэмдэгт/ ашиглан дүнгээ харах боломжтой.

5 сарын 29  Бямба гариг

Судлагдхуун

Эхлэх дуусах цаг

  Төлөв

1

Математик

10.00-11.40

дүн гарсан.

2

Газарзүй

12.00-13.20

дүн гарсан.

3

Монгол хэл

14.00-15.20

дүн гарсан.

4

Биологи

16.00-17.20

дүн гарсан.

5

Монголын түүх

18.00-19.20

дүн гарсан

5 сарын 30 Ням гариг

Судлагдхуун

Эхлэх дуусах цаг

  Төлөв

6

Физик

10.00-11.40

дүн гарсан.

7

Хими

12.00-13.40

дүн гарсан.

8

Англи хэл

14.00-15.20

дүн гарсан.

9

Нийгмийн ухаан

16.00-17.20

дүн гарсан.

10

Орос хэл

18.00-19.20

дүн гарсан.


Sunday, May 23, 2021

МИХУУЛЬ

 МИХУУЛЬ

Зуны эхэн сарын
Зулзаган нахиатай шинэдээр
Мал ногоонд цадсан
Михууль болзор байх...
Соёрхсон тэнгэр бүрхээд
Салхин элдэж сэнгэнэсэн
Соёолсон ногоог согтоосон
Сэрүүн бороо шаагиад
Ноцсон гал дүлэгнүүлж
Нойтон цасан бужигнаад
Номхон тэмээг чичрүүлээд
Нойрмог хорвоог дагжуулан

















Зуны дулааныг арилган
Зуурдын өвөл сэдрээгээд
Зурвас хүйтэн начигнаад
Зурайх харгуйг дараад
Цасан шуурга нүдээд
Цагаан өнгөөр булаад
Цаанаа бүлээхэн исгэрээд
Цаг ирсэнийг илчлээд
Хаврын тэнгэрийн аашийг
Хамгийн сүүлчийнх үзүүлээд
Хачин тансаг мэдрэмжийг
Хамаг амьтанд мэдрүүлээд

















Мэгших орчин бүүдгэр ч
Мэнэрэх ахуй дүнсгэр ч
Мичин жилийн зуд шиг
Михууль гэж байдагаа...
Халуун зуныг далласан
Ногоон зүлгийг торниулсан
Хатуу хөрсийг зөөллөсөн
Номин дэлхийг сэргээсэн
Михууль болзор тохиолыг
Мэдэж таньж хэлдэг
Миний буриад түмний
Мэргэн ухаан энэ билээ...

















Михууль өнгөрөөд бүгдээрээ
Зусландаа буунаа л гэх
Михууль өнгөргөөд маандууд
Төмс ногоогоо тарина л гэх
Миний өвөг дээдсийн
Байгалийн хуулийг дагасан
Мийн зогсох нь үгүй
Байнгын ажилсаг уламжлал
Яаж таньж хэлэхээрээ
Таван сарын 22-ныг
Яаж тааж мэдэхээрээ
Михууль болзор тохионо гээ вээ
Эгэл түмэн буриадын минь
Эцэг дээдсийн туулсан
Ширүүн дориун намтраас
Шилж үлдсэн үнэнүүд
Энэ цагийн бидэнд
Үлгэр биелэн өндийсөөр
Ирэх үе хойчийнхонд ч
Үнэнийг батлан оршисоор...
Эрхэм сургаал алт
Шижиртэн гялтагнаж цацран
Эрхэст ертөнцийг мэдрээд
Шинжилж танилцсан Буриад минь ээ...
Ц.Батболд 2021.05.22