МИХУУЛЬ
Зуны эхэн сарын
Зулзаган нахиатай шинэдээр
Мал ногоонд цадсан
Михууль болзор байх...
Соёрхсон тэнгэр бүрхээд
Салхин элдэж сэнгэнэсэн
Соёолсон ногоог согтоосон
Сэрүүн бороо шаагиад
Зуны дулааныг арилган
Зуурдын өвөл сэдрээгээд
Зурвас хүйтэн начигнаад
Зурайх харгуйг дараад
Цасан шуурга нүдээд
Цагаан өнгөөр булаад
Цаанаа бүлээхэн исгэрээд
Цаг ирсэнийг илчлээд
Хаврын тэнгэрийн аашийг
Хамгийн сүүлчийнх үзүүлээд
Хачин тансаг мэдрэмжийг
Хамаг амьтанд мэдрүүлээд
Халуун зуныг далласан
Ногоон зүлгийг торниулсан
Хатуу хөрсийг зөөллөсөн
Номин дэлхийг сэргээсэн
Михууль өнгөрөөд бүгдээрээ
Зусландаа буунаа л гэх
Михууль өнгөргөөд маандууд
Төмс ногоогоо тарина л гэх
Миний өвөг дээдсийн
Байгалийн хуулийг дагасан
Мийн зогсох нь үгүй
Байнгын ажилсаг уламжлал
Яаж таньж хэлэхээрээ
Таван сарын 22-ныг
Яаж тааж мэдэхээрээ
Михууль болзор тохионо гээ вээ
Эгэл түмэн буриадын минь
Эцэг дээдсийн туулсан
Ширүүн дориун намтраас
Шилж үлдсэн үнэнүүд
Энэ цагийн бидэнд
Үлгэр биелэн өндийсөөр
Ирэх үе хойчийнхонд ч
Үнэнийг батлан оршисоор...
Эрхэм сургаал алт
Шижиртэн гялтагнаж цацран
Эрхэст ертөнцийг мэдрээд
Шинжилж танилцсан Буриад минь ээ...
Ц.Батболд 2021.05.22
No comments:
Post a Comment