Дорнод аймгийн Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойд зориулсан сургуулийн захирал, Математикийн багш С.Өлзийсүрэн агсны нэрэмжит математикийн онлайн уралдаан 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд 2026 оны 05 сарын 23-ны 10.00-11.15 цаг явагдана.
БИД- ДОРНОД ТАЛЫН МАТЕМАТИКЧИД
Математикийн багш нар болон математикаар суралцах хүсэлтэй сурагчдад үнэн зөв мэдээллийг хурдан шуурхай хүргэх зорилготой.
Friday, May 8, 2026
Saturday, April 11, 2026
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиадын материал
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиад 2026 оны 4 сарын 11-ний өдрийн 9.00-12.00 цагт Хэрлэн сумын 1-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдав. Олимпиадын материалыг төрөл бүрээр нь бодолт, анализтай танилцана уу.
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит Математикийн анхдугаар олимпиадын дүн
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит Математикийн анхдугаар олимпиад 2026 оны 4 сарын 11-ны өдөр 9.00-12.00 цагт Хэрлэн сумын 1 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулагдав. Дүнгийн жагсаалттай танилцана уу.
Friday, April 10, 2026
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит МАТЕМАТИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН танхимын хуваарь
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит МАТЕМАТИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАД 2026 оны 4 сарын 11-ны 9.00-12.00 цагт Хэрлэн сумын 1-р сургууль дээр явагдана. Оролцогчид 8.30 цагт ирж хуваарьт танхимдаа ирж суудлаа эзэлсэн байна.
ТАНХИМЫН ХУВААРЬ-тай танилцана уу.
Wednesday, April 8, 2026
НАЙНГИ ХХК 30 жил олимпиадын оролцогчдын мэдээлэл
НАЙНГИ ХХК 30 жил олимпиадын оролцогчдын бүртгэлийг 2026 оны 4 сарын 1-нээс 8-ны 18.00 цаг хүртэл онлайнаар хийв. ТУЛГАЛТ ХИЙНЭ ҮҮ. Зөвхөн 99583579 утсаар холбогдож засвар хийж болно.
Thursday, April 2, 2026
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиадын бүртгэл.
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиадын БҮРТГЭЛ хийнэ үү.
Sunday, March 22, 2026
НАЙНГИ ХХК-ийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиадын удирдамж
Зорилго: Монгол улсын Засгийн газраас зарласан “Боловсролын дэмжих жил”-ийн хүрээнд
“НААНГИ” ХХК-с орон нутгийн боловсролд дэмжлэг үзүүлэх, багш сурагчдын
математик сэтгэлгээг хөгжүүлэх, тэргүүний шйо ажиллагаатай багш нарт дэмжлэг
үзүүлэх, математикийн хичээлд дур сониролтой сурагчдын авъяас билгийг нээн
хөгжүүлэх, эцэгг эхчүүд сургууль багш нарын хоорондын харилцан ойлголцлолыг
нэмэгдүүлэх, багш нар арга зүй технологиосоо
харилцан суралцах, шилдэг бодолт хийсэн, багш сурагчдын бодолтыг онлайнаар
нийтийн хүртээл болгон сурталчлах, ЭШ-ын бэлтгэлийг хангахад оршино.
Хамрах хүрээ:
Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12
дугаар ангийн сурагчид математикийн багш гэсэн 5 төрлөөр явагдана. Оролцогч сурагчид нь эцэг эх, асран
хамгаалагчтайгаа харилцан зөвшилцөж оролцож мандат авах ба оролцогч бүр 10 000
төгрөгийн мандат авна.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 04 сарын 01-08-ны өдрүүдэд өөрийн сургуулийн математикийн
ЗАН-ийн ахлагчид бүртгүүлэх ба уг бүртгэлийг шууд онлайнаар нэгтгэж, тулгалт
хийнэ. Мандатыг 04 сарын 10-нд багийн ахлагчид Хэрлэн сумын 1-р сургууль дээр олгоно.
Явагдах хугацаа:
2026 оны 04 сарын 11
/Бямба гариг/-ны өдрийн 8.00 цагаас
Хэрлэн сумын 1-р сургууль дээр эхэлнэ. Олимпиадын үргэлжлэх хугацаа 180 минут.
Зохион байгуулалт: Дүнгийн хурал 04 сарын 11-ны өдрийн 18.00 цагаас 1-р сургуулийн бага сургуулийн спорт зааланд явагдана.



