Зорилго: Монгол улсын Засгийн газраас зарласан “Боловсролын дэмжих жил”-ийн хүрээнд
“НААНГИ” ХХК-с орон нутгийн боловсролд дэмжлэг үзүүлэх, багш сурагчдын
математик сэтгэлгээг хөгжүүлэх, тэргүүний шйо ажиллагаатай багш нарт дэмжлэг
үзүүлэх, математикийн хичээлд дур сониролтой сурагчдын авъяас билгийг нээн
хөгжүүлэх, эцэгг эхчүүд сургууль багш нарын хоорондын харилцан ойлголцлолыг
нэмэгдүүлэх, багш нар арга зүй технологиосоо
харилцан суралцах, шилдэг бодолт хийсэн, багш сурагчдын бодолтыг онлайнаар
нийтийн хүртээл болгон сурталчлах, ЭШ-ын бэлтгэлийг хангахад оршино.
Хамрах хүрээ:
Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12
дугаар ангийн сурагчид математикийн багш гэсэн 5 төрлөөр явагдана. Оролцогч сурагчид нь эцэг эх, асран
хамгаалагчтайгаа харилцан зөвшилцөж оролцож мандат авах ба оролцогч бүр 10 000
төгрөгийн мандат авна.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 04 сарын 01-08-ны өдрүүдэд өөрийн сургуулийн математикийн
ЗАН-ийн ахлагчид бүртгүүлэх ба уг бүртгэлийг шууд онлайнаар нэгтгэж, тулгалт
хийнэ. Мандатыг 04 сарын 10-нд багийн ахлагчид Хэрлэн сумын 1-р сургууль дээр олгоно.
Явагдах хугацаа:
2026 оны 04 сарын 11
/Бямба гариг/-ны өдрийн 8.00 цагаас
Хэрлэн сумын 1-р сургууль дээр эхэлнэ. Олимпиадын үргэлжлэх хугацаа 180 минут.
Зохион байгуулалт: Дүнгийн хурал 04 сарын 11-ны өдрийн 18.00 цагаас 1-р сургуулийн бага сургуулийн спорт зааланд явагдана.
