Tuesday, January 5, 2021

НАРАН БУЛАГ

                 НАРАН БУЛАГ

Жаран жарныг өртөөлөн ундарч
Жавар жаврыг цантуулан мяралзаж
Жаахан багын минь дурсамж сэдрээн
Жаргал даллан мэлтрэн урсдаг
    Наран булаг минь
    Насан мөнх рашаан минь
    




















Дөчийн бидон явган тэргээр
Дөрвөн улиралд зөөж тээсээр
Наймын хувингаар толгойдоо асгуулан
Найзын ёсоор тэвчээр заасан
            Наран булаг минь
            Насан мөнх рашаан минь















Булгилах зүрхний хэмнэл тоолон
Бургилан бужигнан зөөлөн лугшиж
Бусдын төлөө цоо шинээрээ
Буянаа дэлгэн түмнийг ундаалсан
    Наран булаг минь
    Насан мөнх рашаан минь















Алсын нутгаас санасаар ирээд
Адисланхан амсахад гэрэл дүүрэн
Амар энхийг дандаа билэгдэн
Ариухан цагаан ерөөл үлдээсэн
    Наран булаг минь
    Насан мөнх рашаан минь















Шихихутаг эрдэм шивнэн хүртсэн
Шинэ үеийнхэн оюунаа сэргээн ундаалсаар
Шимтэйхэн ундаа ариухан сайхан
Шидэт рашаан тунгалагхан булаг минь
    Наран булаг минь
    Насан мөнх рашаан минь















Он цаг ирж одсоор
Олон олныг дэмжин тэжээсээр
Орчлонд нар дамжин тэтгэсээр
Одоо ч хамгаалсаар хайрласаар бидэн
    Наран булаг минь
    Насан мөнх рашаан минь




















Саруул тэнгэрийн дор идэр есөөр
Сайхан рашаанаа тэрлэн дуулав...
                        2021.01.05
                        Батболд Цэрэндоржийн...

No comments:

Post a Comment