Математикийн багш нар минь
Цаад учрыг ойлгуулан ухаан бодлыг нь цэгцэлж
Цахим тооцоолуураас хурднаар нэмүүлж, хасуулж чаддаг
Цэрдээр урлах хүрэн, ногоон самбар дээр
Цэг, шулууныг ашиглан уран зураач болгох дөхдөг
Синус, косинус гэх мэт гадаад хэлээр яриулдаг
Грек, латин цагаан толгойн жижиг, том үсгээр
Гурвалжин дүрсийн өнцөг,тал, оройг тэмдэглүүлдэг
Дугуй, тойргийн ялгааг амархан ойлгуулж дөнгөдөг
Дэндүү олон тоон мэдээллийн мөн чанарыг
Дундаж, моод, медианаар амархан цэгцэлж чаддаг
Дуусашгүй зүйлийг хэвтээ наймын тоогоор илэрхийлэгч
Дуу шиг, аялгуу шиг бодлогын ярууг тунгаагч
Дурсамж, ирээдүйг бүтээгч математикийн багш нар минь
Б.Батзориг
2018 оны 3-р сарын 06. 21.00 цаг
No comments:
Post a Comment