Геометрийн эхлэл
Ертөнцийн бүхий л зүйлийг цэг хэмээн сэтгэж
Ерөнхийдөө цаасан дээр үзгээр хатган тэмдэглэв
Хатган тэмдэглэсэн хоёр цэгийг дайруулан
Хязгааргүй үргэлжлэх шулуун шугам зурав
Хажууд нь байх цэгийг дайруулан
Харгуй зам шиг параллель шулуун татав
Цаг хугацааны урсгал шиг хэзээ ч төгсөхгүй
Цацраг хэмээх шулуун шугамыг дүрслэв
Энэхэн насны амьдралыг сануулах шиг
Эхлэл төгсгөлтэй хэрчим зурж баяжуулав
Өнгөрсөн цаг хугацааны нэгэн эгшнийг
Өөрчилж зуран одоо цагтайгаа огтлолцуулж
Өнцөг хэмээх нэгэн ухагдахуунаар
Өнгөт ертөнцийг чимэглэн баяжуулав
Газар хэмжих гэсэн грек үгнээс гаралтай
Геометр хэмээх гайхамшигт урлалын эхлэл энэ буюу
Б.Батзориг
No comments:
Post a Comment