Цагаан сараар ангийнхаа эрчүүдэд зориулсан ЭЛЭГЛЭЛ
Анги гэхээр догдлоод ирдэг
Аажуу уужуухан дүгнээд хэлчихдэг
Алтайн нутгийн хөх эр
Ач зээдээ буурал эр Сэргэй анддаа баярын мэнд.
Дорно зүгтээ намирсан дарцаг
Долоохыг үздэггүй чонон дарцаг
Үнэд хүрсэн эрдмийг өөртөө буйг мэдэрсэн
Үр тэдэндээ хийморь шингээсэн Хандаа андаа баярын мэнд.
Толгой сайтай төрсөн
Олимпиадад эрт орсон
Зүс царай Юүндэн
Золбоо хийморьтой Мэндээ анддаа баярын мэнд.
Сурсанаа голоод ашиглаагүй
Сурны тасархай
Хот хөдөөгийн медиачдын хорхой
Хүсэлтийн хариуг түгээгч Зоригт анддаа баярын мэнд
Нэг явахаараа ирдэггүй
Нэлээд удсан гэвш
Аялаж яваад очиход
Асуудалгүй үйлчилдэг Монгол Оогий анддаа шинэ сарын мэнд.
No comments:
Post a Comment