Нар тосон мэлмэрсэн
Наран булгийн ус шигээ
Найраг шүлэг нь халгисан
Намхан шар ах минь
Баяндунгийн сургуульдаа
Багшилж, сургаж жаргана
Бадаг шүлгээ тэрлэн
Баясаж, халгиж жаргана
Ариун булгийнхаа уснаас
Амсаж, ариусч жаргана
Ангийнхаа нөхдийг уяртал
Аялгуулж, шүлэглэж жаргана
Толь мандал уулаа
Тольдож, зураглаж жаргана
Тооны хүндхэн бодлогыг
Тооцоолж, бодож жаргана
Багын хэдэн найзуудтайгаа
Балгаж, дарвиж жаргана
Бавуугийн хүүгээс дутахааргүй
Бадаглаж, шадлаж жаргана
Олон мянган шавиараа
Огшиж, омогшиж жаргана
Орон зай, цаг хугацаагаар даялан
Онгодоо хөглөн жаргана
Лууван, байцаа тарьж
Луус шиг зүтгэж жаргана
Лермонтов шиг сэтгэж
Логиктой шүлэглэж жаргана
Дун нутгийнхаа төлөө
Дуугарч, зүтгэж жаргана
Дуулим орчлонд хосолж
Дурлаж, хайрлаж жаргана
Холын холоос харагддаг
Хайрхан өндөр уул шигээ
Ханилж явахад түшигтэй
Хамгаас дотно ах минь
Б.Батзориг 2021.12.09 23:50
No comments:
Post a Comment