Баяндундаа хөвүүн насаа үдэж
Багш болохоор МУИСийн матийг төгсөж
БаянУулд ажлын гараагаа пентумээр эхэлж
Боловсрол төвд арга зүйчээр томилогдож
Яахав хөөрхий оноо авсан, болж байна
Ямартай ч энд оюуны наадамд тоосоо өргөлөө гэж
Яруухан бодлоор хүүхдийн урмыг тэтгээд
Янз янзаар хошигнон хэлж зөвлөлддөг
Маргаашийн гэрлийг тодоор харж
Мартвал сөнөнө үргэлж хичээллэ гэсэн
Магадлалын онолд гүнээ итгэсэн
Манайхаан хамтдаа зүтгэдэг шүү гэж уриалсан
Боловсруулсан бодлогоороо эрэмбэлэн өрсөлдүүлж
Болноо болно хэмээн дандаа хэлдэг
Босоо хөндлөн хүснэгтийг онлайнд
Боломжит хувилбараар жирийлгэн буддаг
Амралтын өдөр ч ганцаараа ажиллана
Алхам нь том дуу нь өндөр
Аагим зунаар Монголоо тойрон аялдаг ч
Ардын боловсролынхон бүгд танина
Хөдөө сумын багш Улзын олимпиад санаачилж
Хэрлэн Халх гол дамнан гуч гаруй жилдээ
Хүний эрдмийн оргил тоо боддог шавь нарын минь
Хүсэн хүлээж бэлддэг томоохон наадам болсоор
Алдар хүндийн дээд нь энгийн төлөв
Ажил хөдөлмөрийн цөм нь эрчим төгс
Аз ёндооноос илүү чадвар мэдлэгт шунахыг
Аймаг улсын хэмжээний ЕШийн тайлан нь харуулна
Наран цацраг ойлгож түгээн бадраасан ухаарал нь
Намуун Улзынхаа урсгалтай зөөлөн чанар мяралзаад
Насан залуу хэвээрээ ундран булгилах бодолд нь
Наран булгийн рашааны мөнхийн увидас шингэсэн
Дорнодын боловсрол дурайсан дардан үйлсийн харгуйд
Довтолгон айсуй ирээдүйд зөв хэмнэл нүргэлсэн
Дотоод гүн сэтгэлийн сайн сайхныг тань дэлгэж
Доргиулан цалгиулан илгээх мэндэлсэн өдрийн тань мэнд ээ...
Нэрээр тань тэрлэсэн
Нэгэн шүлгэн мэндчилгээг
Баяндунгаасаа
Батболд Цэрэндоржийн илгээв...
2023-02-13
No comments:
Post a Comment