Байгалаас заяасан чанга дуутай
Боловсролын газрын амьд домог
Багш минь та мундаг хүн шүү
Яамны зарим ажилтнаас илүү
Янз бүрийн ажлыг санаачлан
Яггүй сайн зохион байгуулдаг
Яахын ч аргагүй мундаг хүн дээ
Математиктай холбоотой бүх ажлыг
Мартагдахын аргагүй төгс сайнаар
Магад сайн ухааруулж чаддаг
Математикийн багш нарын түшиг юм даа
Боловсрол үнэлгээний төвийн ажлыг
Боловсруулан нэгтгэж түмэнд зарлан
Багш нарын толгойд нэгийг бодуулдаг
Баараггүй та гавьяатай хүн шүү
Аймгийн боловсролын бүх ажлын
Агшин бүрийг зургийн хальснаа
Алдалгүй сайн буулгаж чаддаг
Аппарат үүрсэн зурагчин юм даа
Хотоос ирсэн мэргэжилтэн нарыг
Хоёргүй сэтгэлээр дайлан цайлж
Хоолны амтандаа оруулаад буцаадаг
Хамгийн сайн тогооч юм шүү
Алдар цуу нь дэлхийд түгсэн
Аймаг бүрийн үзэсгэлэнт газрыг
Амралтын хоногтоо үзэж баясдаг
Аргагүй сайн аялагч юм шүү
Надад ч бас хамаатай хэмээн
Нутгийнхаа төлөө сэтгэлээ чилээн
Нойроо хугаслан зүтгэж л байдаг
Нэр нь тодроогүй гавьяатан шүү
Дун нутгийнхаа нэрийг өндөрт өргөж
Дорнодын боловсролд үнэнчээр зүтгэсэн
Дундаршгүй их зүтгэлийг тань үнэлэх
Дурсамжит өдөр мөдхөн тохионоо багш минь
Багш таныхаа итгэлийг алдахгүйг хичээж
Багшлах гэж зүтгэж л явна шавь чинь
Бадаг бадаг шүлгийнхээ дээжээр
Багш таныгаа алдаршуулахыг хүснэм
Б.Батзориг
2023.02.13
No comments:
Post a Comment