Tuesday, February 25, 2025

Ганболдын Михлай-д

ШАВЬДАА..



Математикийн хичээлдээ чин сэтгэлээсээ дурлаж Малынхаа бэлчээрт тоо бодож явсан хүү Их сургуулийг биш багшийн коллежийг сонгож Ирээдүйн мэргэжлээ зөв тодорхойлсон оюутан Хичээл зүтгэл амжилтанд хүрдгийг илхэн харуулж Хамгийн сайн математикийн багш болж чадсан залуу Логарифм, тригонометр, геометр, алгебр, анализын Лавлах толь болтлоо тоо бодсон багш Алс нутгийн бүсгүйтэй айл гэр бүл болж Азтай таван хүүхдийн түшиг болсон аав Инженер, багш, эрдэмтэн, тамирчин зэрэг Ирээдүйн мундаг залуусын хайрыг татсан багш даа

Б.Батзориг 2025-02-25 ФБ-с авав.


Monday, February 17, 2025

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2025.. ОНЛАЙН СОРИЛ-3

 

Судлагдхуун

өдөр

Эхлэх дуусах цаг

Үргэлжлэх цаг

1

Математик

2 сарын 22  /Бямба гариг/

10.00-11.40

100 минут

2

Газарзүй

12.00-13.20

80 минут

3

Монгол хэл

14.00-15.20

80 минут

4

Биологи

16.00-17.20

80 минут

5

Монголын түүх

18.00-19.20

80 минут

6

Физик

2 сарын 23  /Ням гариг/

10.00-11.40

100 минут

7

Хими

12.00-13.40

100 минут

8

Англи хэл

14.00-15.20

80 минут

9

Нийгмийн ухаан

16.00-17.20

80 минут

10

Орос хэл

18.00-19.20

80 минут

Monday, February 10, 2025

Хөдөөгийн математикийн багш нарын хоёрдугаар онлайн уралдаан

Хөдөөгийн математикийн багш нарын хоёрдугаар онлайн уралдаан 2025 оны 02 сарын 15-ны өдөр /Бямба гариг/ 10.00-11.15 цагт /Улаанбаатарын цагаар/ явагдана.

ЭНД ДАРЖ ОРОЛЦОНО УУ. АМЖИЛТ ХҮСЬЕ.



Wednesday, February 5, 2025

12-ын "Гоётон" ГАНТӨМӨР багш..

 ГОЁТОН БАЛЖНЯМЫН ГАНТӨМӨР-төө...

Ганган сэтгэлгээ нь геометрийг тэмтэрсэн
Гайхамшигт бодол нь инженерийн тэмдэгтэй
Аясхан ааль нь түмнээ хүндтэй
Аюушханхорлоодоо төгсхөн хайртай


Нарлагхан Бумбатдаа сэтгэл аргамжаатай
Найзхан нөхөддөө итгэл ачлалтай
Төрсөн үрсдээ аавын нөмөртэй
Төөрөг заяандаа өвөөгийн түшигтэй
Өндөр дээдэст Гоётнуудын удам
Өргөн эмжээрт буриадхан хөвүүн
Мөнгөн долгиот Улзынхаа эргээс
Мөрөөдөлт эрдмийн аянд мордсон
Өдөр тутмын хичээлээ чамбайлсан
Өөрийн мэргэжилдээ зөвлөх зэрэгтэй
Русский языкийг Эрхүүд судалсан
Рекурент дараалалтай Математикийн багшаа...
Гантөмөр найзынхаа мэндэлсэн
Ганган өдрөөр нь мэндчилсэн
Батболд Цэрэндоржийн
Баяндунгаасаа...
2025-01-05 Ц.Батболдын ФБ-с..


Tuesday, February 4, 2025

ДУНДГОВИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ, ЯРУУ НАЙРАГЧ ЦЭНДООГИЙН ГАНХУЯГ-т

 ДУНДГОВИЙН АЛДАРТ ЯРУУ НАЙРАГЧ ЦЭНДИЙН ЧИМЭДОРЖ АХАЙН АЛДАРТ "МАЛЧИН" ШҮЛГИЙГ ДАМНУУЛАН ТЭРЛЭВ. ИХ ХҮМҮҮН ӨРШӨӨН СОЁРХОГТУН...

Нарны даллагатай говьдоо хэдэн шавиа л гэж
Намрын эхэн сард хичээл эхлэхээ хүлээсэн
Цаг цагийн тоололд томъёо шигээ хэвээрээ л
Цалин цаасаа үл тоож л аймагтаа тоогоо заасан
Шигшиж давтсан мундаг шавь нартайгаа олимпиад дамжсан амжилттай
Шийдтэй тэгшитгэл олон гишүүнтээр гангарсан
Давхиад хүрэхэд Цэгц билиг сургуульдаа тооны хаан
Дундговьдоо ганцхан тоочин шүлэгчин хуурч магтаалч найз минь
Бодолтоо баталсан шавиараа матийн багш нартаа онгирно
Болохгүй гэнэн жаалууддаа маанийн үсэг шиг томъёо тогтоолгосон
θндөр оноо дутаавал нь хуураа татаж тайтгарна
θөрөө өөртэйгөө ярьж геометрээ зурна.
Хуруундаа бөгж гартаа самсунг гэхээсээ
Хурц сэтгэдэг арвын жаалдаа Кошийн теорем хэлсэн
Мэдэл сүр албан тушаал хөөцөлдөхийг
Мэдэх чадахаас долоон дор гэж үздэг
Ардынхаа дуу билгийг сургуулийнхаа урлагт дуурсгасан
Алтан медалиудтай хойморт нь ангийн хүүхдүүдийн альбом гэрэлтсэн
Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элдэж
Сургуульд заалгасан багшийнхаа нэрэмжитийг хийж уламжилсан
Хорь гуч дөчин жил математик зааж хорвоог барах нь гэж гутардаггүй
Хоног сарын уртад оюутан нөхдөө мартаагүй
Огт болохгүй юмыг ч болж л байна гэж боддог
Оройн дээд төрийнхөө сүр сүлдэнд залбирдаг
Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Мат алгебр гоегоо яаж бодож батлахыг
Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг
Энхэр багахан сурагч үеэсээ хуур тоо хоёрыг сурсан
Эхээс төрөхийн тоочин амьдралын томъёон ухаан
Хишиг өдөр тааруулан аймгийн олимпиадад уулзаж
Хэдэн гацсан бодлогоо гүн ухаантай хольж ярилцдаг
Ижий аавын минь нутаг гэж нэг баярлаж
Ивээл жилийн онгод шүү гэж шүлэг тэрлээд
Гариг дэлхийн эргэлт бүтэн тойрог бүхэнд
Ганцхан заяаны хань сайхан үрсээ түшиж хайрласан
Мандалговийнхоо элсэнд гишгэж үлдээсэн мөр бүрт нь
Мандах нарны цацраг нь хугарч ойсондоо л
Дундговийн халуун сэвшээнд дэрвэлзээд
Дууны айзам шүлгэн шадуудаа нийтгэн
Дуулим орчлонгийн алтан чанарыг томж эрчилсэн
Дуучин заяатай нутгийн түмнийхээ сонорыг мялаасандаа
Ганган хээнцэр хот руу бүгдээрээ нүүчихвэл
Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовних
Дээд тооны теорем аксиом хөгшрөөгүй байхад
Дэргэд минь математикийн олон шавь нар байхад
Их дэлтэй морьд эмээлтэйгээ байхад
Эзэн Чингэсийн голомт дүрэлзэнхэн байхад
Уужим сэтгэлгээ ухаан бодол ариун байхад
Уран бүтээл онгодын долгион цахилж байхад
Эднийгээ орхиод би хаачих юм бэ
Элэнцгээ хийж төв бараадах юм бэ? гэж уурлах
Цасан шуурга сөрж сургуульдаа очсон
Цагийн шуурга давж аймагтаа зүтгэсэн
Цул мөнгөн аяга шигээ дүүрэн тансаг сэтгэлээрээ
Цуутай олимпиадын тэнгэр дор алдрын тавцанд зогссон
Багшийн дээдийн оюутан Зүүнбаянгийн цэрэг үеэ
Байнга дурсан бодож дууланхан уярдаг
Батсайхан Ганбилэг Лодой Чинзоодоо хааяахан шүлэг тэрлэдэг
Хан орчлонд зартай тооны гүн философийг
Хар ухаантайгаа сүлж эрдмийн харгуйд алхсан
Арван мянган шавь нараа бурхнаасаа илүү тахисан
Аугаа ихээ мэддэггүй аугаа их багш
Албаны тамгатай конспектоо цүнхэндээ хийгээд мартсан
Алгерийнхаа бодлогыг болохоор самбар дүүргэн бодсон
Чулуун булагтай Баяндунгийн надаасаа
Чухамдаа ганцхан дүү Ганхуяг найз минь....
Баяндунгаасаа Ганхуяг найздаа
Батболд Цэрэндоржийн
Бадаглан илгээв...
2025-02-04 Ц.Батболдын ФБ-с

"Баяндун"-ийн Ц.БАТБОЛД-д

 "Дундговийн" ГАНХУЯГ-аас

Д.Нацагдоржийн ОД шүлгийн загвараар 

Холхи газраас гялалзан харагдах өнгөлөг духт аа
Хязгааргүй их Дорнодын талд суугаа олны их багшаа
Улзын их ай савдаа багтаж ядан халгих чамтай
Униарт говиосоо муу анд нь харилцахыг хэдийнээс хүсэв
Арифметик физикийг алаглуулан шигтгэсэн тархи тань юутай ойтой вэ
Айзам яруу холбосон шүлэг чинь яасан аатай вэ
Аяа таны мэлмийд долоон томьёо ямархан дүрээр харагддаг гэв ээ
Асарлах тэнгэрийн долоон бурхантай адил уу үгүй юу
Агаарын долгион гэрлийн потон цөмийн урвалыг
Алган дээрээ тавьсан мэт харах тань бахтай юм
Ямархан их эрчим таны гүнээс ундарна вэ
Янаглал амраглалын дөл тань энэ мэт л бадрана уу
Эрдэмт БАТБОЛ-ОД оо
Эртний муу андаа дурсаж байна уу та
Эхлээд хоёулаа юутай ч шавь нараа сайн төгсгөчихөөд
Ирэх зунаас уулзах арга бодвол яасын..гэнэ

2025-01-31 Цэрэндоржийн Батболдын ФБ-с хуулбарлав

"Эрээнцав"-ын МЯГМАРЖАВ-д

ТӨРСӨН ӨДРӨӨР НЬ..

Маш сайхан заах ур чадвараараа

Математикийн хичээлд хүүхдийг дурлуулагч
Ягштал мөрддөг зарчимч чанараараа
Ямар ч хүүхдийн хайрыг татагч    
Голыг нь олж хэлэх үгээрээ
Гоёхон сэтгэгдэл хүмүүнд үлдээгч
Монгол улсын зүүн хойд хязгаарын
Мартагдахын аргагүй сайн багш даа
Анализ, алгебрын бодлогын аргачлалыг
Аксиом, теоремтэй нь тархинд суулгадаг
Рационал бутархайн үйлдэл бүрийг
Романтик шүлгийн аяз шиг цээжлүүлдэг
Журнал дүүрэн онц тавьчихаад
Жуумалзан инээмсэглэж худлаа даа гэдэг
Ардын хүүхдийн боловсролын төлөө
Амралтын өдрөө ч давтлага өгдөг
Вариант бүрийг нь тооцоолон хөдөлдөг
Волейболын спортод дуртай багш даа

Б.Батзориг 2025-01-27 ФБ-ээс нь хуулбарлав