ТӨРСӨН ӨДРӨӨР НЬ..
Маш сайхан заах ур чадвараарааМатематикийн хичээлд хүүхдийг дурлуулагч
Ягштал мөрддөг зарчимч чанараараа
Голыг нь олж хэлэх үгээрээ
Гоёхон сэтгэгдэл хүмүүнд үлдээгч
Монгол улсын зүүн хойд хязгаарын
Мартагдахын аргагүй сайн багш даа
Анализ, алгебрын бодлогын аргачлалыг
Аксиом, теоремтэй нь тархинд суулгадаг
Рационал бутархайн үйлдэл бүрийг
Романтик шүлгийн аяз шиг цээжлүүлдэг
Журнал дүүрэн онц тавьчихаад
Жуумалзан инээмсэглэж худлаа даа гэдэг
Ардын хүүхдийн боловсролын төлөө
Амралтын өдрөө ч давтлага өгдөг
Вариант бүрийг нь тооцоолон хөдөлдөг
Волейболын спортод дуртай багш даа
Б.Батзориг 2025-01-27 ФБ-ээс нь хуулбарлав

No comments:
Post a Comment