Tuesday, February 4, 2025

"Баяндун"-ийн Ц.БАТБОЛД-д

 "Дундговийн" ГАНХУЯГ-аас

Д.Нацагдоржийн ОД шүлгийн загвараар 

Холхи газраас гялалзан харагдах өнгөлөг духт аа
Хязгааргүй их Дорнодын талд суугаа олны их багшаа
Улзын их ай савдаа багтаж ядан халгих чамтай
Униарт говиосоо муу анд нь харилцахыг хэдийнээс хүсэв
Арифметик физикийг алаглуулан шигтгэсэн тархи тань юутай ойтой вэ
Айзам яруу холбосон шүлэг чинь яасан аатай вэ
Аяа таны мэлмийд долоон томьёо ямархан дүрээр харагддаг гэв ээ
Асарлах тэнгэрийн долоон бурхантай адил уу үгүй юу
Агаарын долгион гэрлийн потон цөмийн урвалыг
Алган дээрээ тавьсан мэт харах тань бахтай юм
Ямархан их эрчим таны гүнээс ундарна вэ
Янаглал амраглалын дөл тань энэ мэт л бадрана уу
Эрдэмт БАТБОЛ-ОД оо
Эртний муу андаа дурсаж байна уу та
Эхлээд хоёулаа юутай ч шавь нараа сайн төгсгөчихөөд
Ирэх зунаас уулзах арга бодвол яасын..гэнэ

2025-01-31 Цэрэндоржийн Батболдын ФБ-с хуулбарлав

No comments:

Post a Comment