Thursday, May 1, 2025

Ягаан давхар минь..

Холын холоос сүндэрлэн харагддаг
Хоёр давхар ягаан сургууль минь
Нэгэн жарны дурсамжийг хүүрнэн
Нөгөө л янзаараа бодол хөврүүлнэ
Нэг давхарын баруун жигүүрт
Нягтлан, няравын өрөө байрлана
Нэг хоёр алхаад эргэвэл
Нийгэм судлал, түүхийн кабинет
Хажуухан талд нь захирлын өрөө
Хойхно талд нь химийн кабинет
Захирлын өрөөний өөдөөс харсан
Нар үздэггүй нэгэн танхим
Баруун хойд шатаар өгсөөд эргэхэд
Багахан талбайтай нэг анги байна
Урдхан талд нь физикийн кабинет
Урагшаа алхаад багш нарын өрөө
Зэрэгцээ хаалга нь монгол хэлний кабинет
Зүүн талд нь биеийн тамирын заал
Заалны зүүн талд шат байрлана
Залгаа хаалга нь математикийн кабинет
Хичээлийн эрхлэгчийн өрөөний хойно
Нэргүй хоёр танхим оршино
Хойноос эгц урагшаа харсан хаалга нь
Биеийн тамирын хэрэглэлийн өрөө
Шатаар уруудаад зүүн тийшээ эргэвэл
Сайхан гэгчийн ургамал судлалын танхим
Шуудхан хойшоо эргээд алхвал
Шугам зургийн кабинет байрлана
Урагшаа алхаад баруун эргэвэл
Унших ном ихтэй номын сан оршино
Номын сангийн өөдөөс харсан хаалганд
Манаач, цэвэрлэгч нар байрлана
Үүдний коридорын хойд хананд
Түүхэн замналын зураг оршино
Хүндэт самбарт нэр нь сийлээстэй
Хүндтэй хүмүүсийн нэрс дурайна
Цагаан цайлган эрчим дүүрэн
Цэлгэр том анги танхимууд нь
Эрдэм номонд шамдан суралцагчийн
Эхний алхмын гараа юм аа
Сагсан бөмбөгийн талбайгаас бага
Саруулхан жижигхэн спорт заал нь
Их спортын гараагаа эхлүүлэгчийн
Эргэн дурсагдах талбар юм аа
Завсарлагааны цагаар шатны бариул
Гулгуур болон хувирдаг байлаа
Заалны баруун зүүн хаалга
Зав чөлөөгүй онголздог байлаа
Гурвалжилж нугалсан захидлын
Гуйлт бүрийн гэрч болсон
Янаг хоёрыг учруулдаг
Ягаан давхар сургууль минь ээ
Б.Батзориг
2025.04.26

No comments:

Post a Comment