Friday, December 10, 2021

Ц.Батболд багшдаа зориулав

 

Нар тосон мэлмэрсэн
Наран булгийн ус шигээ
Найраг шүлэг нь халгисан
Намхан шар ах минь
Баяндунгийн сургуульдаа
Багшилж, сургаж жаргана
Бадаг шүлгээ тэрлэн
Баясаж, халгиж жаргана

Ариун булгийнхаа уснаас
Амсаж, ариусч жаргана
Ангийнхаа нөхдийг уяртал
Аялгуулж, шүлэглэж жаргана

Толь мандал уулаа
Тольдож, зураглаж жаргана
Тооны хүндхэн бодлогыг
Тооцоолж, бодож жаргана

Багын хэдэн найзуудтайгаа
Балгаж, дарвиж жаргана
Бавуугийн хүүгээс дутахааргүй
Бадаглаж, шадлаж жаргана

Олон мянган шавиараа
Огшиж, омогшиж жаргана
Орон зай, цаг хугацаагаар даялан
Онгодоо хөглөн жаргана

Лууван, байцаа тарьж
Луус шиг зүтгэж жаргана
Лермонтов шиг сэтгэж
Логиктой шүлэглэж жаргана

Дун нутгийнхаа төлөө
Дуугарч, зүтгэж жаргана
Дуулим орчлонд хосолж
Дурлаж, хайрлаж жаргана
Холын холоос харагддаг
Хайрхан өндөр уул шигээ
Ханилж явахад түшигтэй
Хамгаас дотно ах минь
Б.Батзориг 2021.12.09 23:50

Thursday, December 2, 2021

Дашням багшдаа зориулав

                                                                              
















Б.Батзориг

Домгийн салхи сэвэлзсэн Онон, Улзын голд
Давилуун бага насандаа шумбаж жаргасан жараахай
Долоон үеэ торохгүй тоолдог буриад зоны нутаг
Дорнод нутгийн хойморт төрж өссөн хүүхэд дээ

А үсгийн зурлага, арав хүртэлх тоог
Алтан гадас одонт сургуульдаа сурсан балчирхан
Архимед, Гауссын үргэлжлэл Жаргал багшийн шавь
Аймгийн аварга тоочин аргагүй мундаг сурагч даа

Шинжлэн судлаад барахгүй тооны онолын хичээлийг
Шагдар, Мекэй багш нараар заалгаж явсан оюутан
Шинэлэг бүхнийг сургадаг МУИС-ийн саруул танхимд
Шинжлэх ухааны оргилд шимтэн суралцсан математикч даа

Намхан цавьдар азаргаа түрүүлэх тэр агшинд
Нармай нь шархирч гүйсэн алдарт уяачийн дүү
Нар мандахаас үдшийн бүрий хүртэл
Наадмын хэдэн өдөр морь дагасан комисс доо

Янзага эрхлэн тонгочсон Лам малгайн өвөрт
Янаг хайраа илчлэн ичингүйрэн зогссон залуу
Янз бүрийн цэцэгс алагласан Улз голын хөндийд
Яг одоо амьдарч байгаа эгэл нэгэн аав даа

Мянга, түмэн бодлогын арга аргачлалыг зааж
Мартахын аргагүй ойлгуулдаг жирийн нэгэн багш
Математикийн ухаанд дурлуулан амжилтын оргилд хүргэсэн
Мянган шавийн багш Монголын нэгэн сэхээтэн дээ
2021.12.02. 14:41
Палиндром тоот өдрийн палиндром цаг дор бичиж дуусгалаа.

Улз сав нутгийн математикийн 30 дугаар олимпиадын сэдэв

 


Thursday, November 4, 2021

УЛЗ САВ НУТГИЙН МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД

 Идэр залуу насныхаа эрдэм оюуны аархлаар

Ижил ариун мөрөөдлийнхөө эрчим хүчийг бадрааж

Ихэр яруухан үзлээр математикийн сайхныг бишрээд
Итгэл дулаан зүтгэлээр ууган олимпиадыг зохиосон
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
ГУЧИН ЖИЛДЭЭ ДАМЖИН
БУМАН ҮЙЛСИЙГ ТҮГЭЭСЭЭР
Тоо бодохуйн шимийг утгын чанадад хадгалсаныг
Тооцон хэмжихүйн чанарыг цөөн алхмаар тодруулсаныг
Тойрог дугуйн ялгааг багтан багтааж дүрсэлснийг
Тоочин хүмүүний тархинаас бадарч задарсан ухааныг
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАДААР
УУДАМ ДОРНЫН ТАЛДАА
УРАМТАЙ ШАВЬ НАР НЬ СУРАЛЦСААР
Улз нутгийн аялгаар альфа хэмээн дуудсан
Урт тоон дарааллын зүй тогтлоор гангарсан
Уян сэтгэлийн радиусаар бөмбөрцөг дүүргэн дуулсан
Усан долгион хэмнэх синусын хуулиар нотолж
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАДААР
УЛС МОНГОЛДОО АЛДАРТАЙ
УХААНТ ШАВЬ НАР НЬ ТОДОРСООР
Тансаг мэдрэхүйн заагаас гүн хайгуулын увидас
Тангенс шугамын өсөлтөөр мөнхийн зүгт тэмүүлсэн
Тархан алсрах цувааны нийлэн сарнихын учир
Тасралтгүй функцийн экстремум нугаралтын цэгт тохиосон
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАДААР
УРАН БОДОЛТ ТЭРЛЭСЭН
ОЛОН НАМТРЫГ ТУУРВИСААР
Алтан гадсаа тойрсон шанаган оддын эргэлтээр
Аглаг ертөнцөд тодроогүй долоон далд нууцаас
Абсолют хэмжээгээр төөлөн эерэг зайг дүүргээд
Алтан харьцаа зонхилсон гоо үзэсгэлэнг тайлаад
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УУРАГ ТАРХИНД ГЭРЭЛТСЭН
ОЮУН ЦЭНГЭЛИЙГ ДЭВЖЭЭСЭЭР
Гравитац нэгэн орчлонгийн татахуйн хүчийг томъёолон
Гарцаагүй үнэн үзэгдлийн ирэх магадлалыг тоочин
Бодис зүй хувилахуйн урвалын чанарт нэвтрэн
Босго өндөр нууцыг математикийн хэлээр өгүүлэн
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УУЖИМ ХОРВООД ТАРХСАН
ТҮМЭН УЧРЫГ ЗАНГИДСААР
Гэрлийн жил туйлдмаар үүрдийн холыг ойртуулж
Гэгэлзэн лугших зүрхний хэмнэл графикийг уншаад
Хар цагаан сүлэлдсэн буурал түүхийг сэдрээж
Хас тамгаар бүтээсэн түмэн настыг тэлээд
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УХААНТ ХҮМҮҮНИЙ ХҮЧИЙГ
ИРЭЭДҮЙН ЗҮГТ ТҮГЭЭСЭЭР
Хуучин шинэ таамаглал мөргөлдөн өрсөх цагаас
Хуурмаг комплекс талбарт тэмцэн дайтах ахуйн
Худал бодитыг ялгасан ангилал төгсийг эхлүүлж
Хуулиар захирах таалал эвлэрэн эмхлэн цогцлоосоныг
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УРГАН МАНДАХ СЭТГЭХҮЙД
ХУВЬСАГЧИЙН УТГЫГ МЭДРҮҮЛСЭЭР
Дагуурын цэнхэр талын Данзангийн Нямсүрэн ахайн
Даллаж зохиосон аялгууг нээлтэн дээрээ дуулдаг
Тооны олимпиад нэртэй сүлд дуугаараа эгшиглэсэн
Тоочин хүүхдүүдийн өлгий Дорнын талдаа дуурсаад
УЛЗ САВ НУТГИЙН
МАТЕМАТИКИЙН УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАД
УРТЫН УРТЫГ ЗАМНААД
САЙН САЙХНЫГ МӨНХӨЛСӨӨР...
Ц.Батболд
2021 оны 11 сарын 03 Наранбулаг

Wednesday, October 13, 2021

ТООЧИН ХҮҮХДҮҮД

 ТООЧИН ХҮҮХДҮҮД

Дарцаг бөмбөг шагай зоосыг тоолон сонгон
Давтах сэлгэх хэсэглэх боломжийг бүрэн тооцдог
Дан болоод давхар функцийг сайтар судлаад
Дараалал прогрессийн ерөнхий гишүүдийг хайдаг
Гучин тоог нь цээжилсэн ПИ тооны баяраараа
Гурван сарын арван дөрвөнд уралдан гангардаг
Гурван зэргийн тэгшитгэлийг Виетээр шийдэж хувиргаад
Дөрвөн удаа хянаж теорем мөрдлөгөөг нь баталдаг
Хайрцаг хайрцагт нь цөөн цөөнөөр тараан байрлуулж
Хальж илүүдсэнийг нь давхар нэмж Дирихлейднэ
Хөрш алгассаныг нь сольж хольж тоолоод
Хувирган өөрчилж инвариантыг нь олдог
Тэнцэлдээ хүрдэг тэнцэтгэл бишүүдийг төрөл төрлөөр нь
Тэндээс нь ихэсгэж эндээс нь багасгаж Коши ашиглаад
Тэгш сондгойгоор нь ангилан эрэмбэлэн Чевышевдээд
Түмнээ алдартай тэнцэл бишийг Шварц Иенсендэж нотолдог
Олон өнцөгт гурвалжин тойргийг синус косинус Пифагордоод
Олоон өдөр нээлттэй үлдсэн бодлогоо нухаж
Оройжин бодож шөнөжин зүүдэлж шийдийг нь мэдээд
Олсоон багшаа, бодсоон би гэж эртлэн ирдэг
Олимпиадын бэлтгэлдээ яаран яаранхан ирээд суудаг
Оролдлого сайтай дуу цөөтэй тоочин хүүхдүүд
Одоогоос ирээдүйг хайгаад харж ойлгож мэдрээд
Орчлонгийн нууцад нэвтэрч хязгаарыг давах мөрөөдөлтэй
Илэрхийлэл хялбарчилж теорем батлаад
Итгэлтэй зүтгэлтэй шинжлэн судлаач болоод
Ирэх цагийн инженер багш эмч эрдэмтэн
Ирээдүй хойчийн Монголын бахархал
Төгсгөлгүй буурах геометрийн прогрессийн нийлбэр шиг
Түрүүлж ихсэх олон зэргийн натурал тоо шиг
Түм буман цифрүүдийн эгнээ цуваа шиг
Төвөгтэй функцийн утгын муж шиг
Математикийн хүүхдүүд
Маргааш олимпиадтай
Олимпиадын хүүхдүүд
Олуулаа тоо бодно
Тоочин хүүхдүүд
Толгой сэргэг
Тооцох сэтгэхүй нь
Тоймлох хязгааргүй
Тодрох авъяастай
Тоочин хүүхдүүд
Миний шавь нараа...
Ц.Батболд 2020-10-09

Monday, July 26, 2021

ОНЛАЙН СОРИЛ-6

 ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021

онлайн сорилд оролцогч таньд амжилт хүсье.

  Та хуваарийн дагуу өөрийн сонгосон хичээл дээр дарж сорилд хамрагдах ба төлөв дээрх дүн гарсан дээр дарж сургуулийн нэр, код /РД-ын сүүлийн 6 тэмдэгт/ ашиглан дүнгээ харах боломжтой.

8 сарын 2  Даваа гариг

Судлагдхуун

Эхлэх дуусах цаг

  Төлөв

1

Математик 

10.00-11.40

дүн гарсан.

2

Газарзүй

12.00-13.20

дүн гарсан.

3

Монгол хэл

14.00-15.20

дүн гарсан.

4

Биологи  

16.00-17.20

дүн гарсан.

5

Монголын түүх

18.00-19.20

дүн гарсан.

8 сарын 3 Мягмар  гариг

Судлагдхуун

Эхлэх дуусах цаг

  Төлөв

6

Физик

10.00-11.40

дүн гарсан.

7

Хими 

12.00-13.40

дүн гарсан.

8

Англи хэл

14.00-15.20

дүн гарсан.

9

Нийгмийн ухаан

16.00-17.20

дүн гарсан.

10

Орос хэл

18.00-19.20

дүн гарсан.

Олон Улсын Математикийн 62-р олимпиадын талаар эргэцүүлэхэд...

 Энэ жил ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн Олимпиадад дэлхийн 110 улсын баг оролцсоноос Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11-р байранд орж түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа билээ.

Бид энэ амжилтанд яаж хүрэв?
Цаашид энэ амжилтаа хэрхэн хадгалах вэ?
Энэ талаар өөрийн шүүмж, эргэцүүллээ бичихийг зорив.
1. Юуны өмнө энэ амжилтанд хүрэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь багийн гишүүдийн авьяас чадвар гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Энэ амжилтын цаана манай багийн гишүүдийн эцэг эхчүүд, анх бэлтгэж эхэлсэн багш нар нь сүүлийн жилүүдэд хороог ахалж байгаа Г. Баярмагнай, Ү. Отгонбаяр, одоогийн дарга, багийн лидер Б. Батбаясгалан, дэд лидер У. Батзориг нарын хичээл зүтгэл болон бэлтгэл хариуцан ажилласан багш нарын хүч, хөдөлмөр байгаа нь ойлгомжтой.
Манай багийн гишүүдийн авьяас чадвар, нөр их хөдөлмөрийн үр дүнд бид дэлхийн өндөр хөгжилтэй, хүн амаараа манайхаас хэдэн арав, зуу дахин их улс орнуудыг ардаа орхиж чадлаа.
Жишээлбэл манай багийн гишүүн Сант сургуулийн А. Нямдаваа нь өөрийн үзүүлсэн амжилтаараа дэлхийд 20-р рангад эрэмбэлэгдсэн бол 1-р сургуулийн М. Өнөболд маань 29-р байранд жагслаа. Юуны өмнө энэ жилийн багийн бараг бүх гишүүд IMC (Олон Улсын Бага Дунд ангийн сурагчдын математикийн олимпиад) олимпиадаар бага ангиасаа “хүмүүжсэн” гэдгийг дурдмаар байна. Ер нь сүүлийн хэдэн жилийн Монголын багийн бараг бүх гишүүд IMC-гээс эхлэн тодорсон байдаг. Математикаар дэлхийн түвшинд тодрохын тулд бага наснаасаа эхлэн математикийн олимпиадаар хичээллэхээс өөр ямар ч гарц байхгүй юм.
Монгол Улс IMC олимпиадад оролцож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөржээ. Энэ олимпиадад оролцох бага, дунд ангийн сурагчдыг, эхлээд дотооддоо Классик олимпиадыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулж тэндээсээ шигшин сонгож авдаг, Классик олимпиадад багш сурагчид сайтар бэлтгэн оролцдог байсан цаг саяхан.
Дараа нь IMC-гийн зуны сургалт бүтэн сар гаран тасралтгүй явагддаг байсан ба энэ бэлтгэлд багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүдийн гүн бат харилцаа бүрэлдэн бий болдог байж.
Ингэснээрээ ч бид IMC-д өндөр амжилт үзүүлж чаддаг байлаа.
Түүнчлэн Монгол Улсад “Олон Улсын Хотууд Хоорондын Олимпиад” зохион байгуулагдаж эхэлсэн нь манай сурагчдын чадварыг хөгжүүлэхэд том алхам болсон гэж боддог. ОУХХО нь намар, хаврын даваатай, бодлогууд нь өндөр чансаатай, дэлхийд данслагдсан супер олимпиад юм.
Монгол Улсад IMC болон ОУХХО-ыг анх оруулж ирж энэ олимпиадад сурагчдыг уйгагүй бэлтгэн оролцуулдаг хүн бол математикийн ухааны доктор Б. Батцэнгэл багш маань билээ.
Б. Батцэнгэл багш Классик, IMC, ОУХХОлимпиадийн зохион байгуулалтанд арван хэдэн жилийн турш уйгагүй зүтгэсний үр дүнд бид одоогийн энэ амжилтанд хүрээд байгаа юм.
Тиймээс бид манай улсад сууриа аль хэзээний тавьчихсан эдгээр олимпиадуудаа цаашид тасралтгүй авч явахгүй л бол ахиж энэ амжилтандаа хүрэх боломжгүй гэж бодож байна.
Энэ тал дээр Монголын Математикийн Олимпиадийг зохион байгуулах хороо онцгой анхаарах ёстой!
2. Энэ жилийн олимпиадын бодлогууд дээр хийсэн анализыг авч үзэе.
Энэ жилийн ОУМО-ын P1, P4 бодлогууд нь ахлах ангийн түвшний мэдлэг шаардахааргүй, IMC-гийн дунд ангийн B2, B3 маягийн бодлогууд байсан.
P5 бодлого нь ОУХХОлимпиадын дунд ангилалын 4-5 дугаар бодлоготой дүйцэхүйц бодлого, P6 бодлого нь ОУХХОлимпиадийн ахлах ангилалын 5-6 дугаар бодлоготой дүйцэхээр бодлого байлаа. Иймд манай сурагчид иймэрхүү бодлогуудтай өмнө нь (IMC болон ОУХХО-дад хэдэнтээ оролцсон сурагчид!) танилцсан туршлагатай болохоор эдгээр бодлогууд манай амжилтанд эерэгээр нөлөөлсөн болов уу.
Харин P2 бодлого бараг оюутны олимпиадийн түвшний бодлого, Р3 нь хүнд геометрийн бодлого байжээ.
Олон орны хувьд эхний өдрийн бодлогуудаас P1-ийг бодоод хоёрдугаар өдөр бүх бодлогоо бодвол алтан медаль, хоёрдугаар өдрийн бодлогуудаас нэг бодлого бодвол хүрэл дээр буусан харагдана.
Манай багийн гишүүд Орос бодлогуудаар чамбай хүмүүжсэн гэж хэлж болно. Та бүхэн Б. Батцэнгэл багшийн номнуудыг сайн мэдэх байх?
Энэ жилийн болон өнгөрсөн жилийн сэдвийг харахад Орос стилийн бодлогууд орсон байсан нь манай багийн амжилтанд сайн нөлөө үзүүлж чадсан гэж бодож байна.
Зохион байгуулж байгаа орны хувьд Оросууд сүүлийн 2 жил бусад багийн лидерүүдээс санал авалгүйгээр (олимпиад виртуал хэлбэрээр явагдаж байгаа болохоор) богино жагсаалтын бодлогуудыг сонгосон байх.
Үүний баталгаа нь Орос, Хятад, Украйн, Израйл, Монгол, Болгарын багийн гаргасан амжилт юм. Жишээлбэл хоёрдугаар өдөр манай багийн авсан оноо 42-28-14 байсан бол Болгарын авсан оноо 42-25-7 байсан бөгөөд Манай Улс, Болгар Улс хоёр ижилхэн Орос школтой байсан.
Ирэх жилийн олимпиад Норвегийн Осло хотноо зохион байгуулагдана.
Бид энэ жилийн олимпиадад үзүүлсэн амжилтаа хойшид хэрхэн бататгах вэ?
ОУМО-ын дүн мэдээнд сайтар анализ хийж үзмээр байна. Манай багийн сурагчид Алгебр, Геометр, Тооны онол, Комбинаторик гэсэн 4 чиглэлийн яг аль чиглэл дээр сулавтар байгааг сүүлийн 10 жилийн статистик дээр тулгуурлан гаргаж үзэх хэрэгтэй байх. Ингэснээрээ тэдгээр сэдвүүдийн бодлогууд дээр онцгой анхаарч бэлтгэлээ базаах шаардлагатай. Улс дотроо зохион байгуулдаг олимпиадууддаа тийм сэдвийн бодлогуудыг жаахан түлхүү оруулаад өгөхөд манай хүүхдүүд тэр чиглэлүүд дээр хөгжөөд явчих байх аа.
Тэгээд ....
Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр
IMC, ОУХХОлимпиад болон манай улсад жил тойрон зохиогддог бусад чансаатай олимпиадуудаа тасалдуулалгүй явуулахаас өөр гарц байхгүй билээ.
Математикч Чойжилсүрэнгийн Гантөмөрийн ФБ хуудаснаас...

Saturday, July 10, 2021

ОНЛАЙН СОРИЛ-5

       ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021

онлайн сорилд оролцогч таньд амжилт хүсье.

  Та өөрийн сонгосон хичээл дээр дарж сорилд хамрагдах ба төлөв дээрх дүн гарсан дээр дарж сургуулийн нэр, код /РД-ын сүүлийн 6 тэмдэгт/ ашиглан дүнгээ харах боломжтой.

7 сарын 22  Пүрэв гариг

Судлагдхуун

Эхлэх дуусах цаг

  Төлөв

1

Математик 

10.00-11.40

дүн гарсан

2

Газарзүй

12.00-13.20

дүн гарсан

3

Монгол хэл

14.00-15.20

дүн гарсан.

4

Биологи  

16.00-17.20

дүн гарсан

5

Монголын түүх

18.00-19.20

дүн гарсан

7 сарын 23 Баасан гариг

Судлагдхуун

Эхлэх дуусах цаг

  Төлөв

6

Физик

10.00-11.40

дүн гарсан

7

Хими 

12.00-13.40

дүн гарсан.

8

Англи хэл

14.00-15.20

дүн гарсан.

9

Нийгмийн ухаан

16.00-17.20

дүн гарсан.

10

Орос хэл

18.00-19.20

дүн гарсан