Monday, January 30, 2017

КЕНГУРУ-2010-206 товхимол

Үнэ 7400 төг
Үнэ 3500 төг
Үнэ 3500 төг
Үнэ 3500 төг
Үнэ 3500 төг
Үнэ 3500 төг

Saturday, January 28, 2017

ТООЛОЛ...

Нарны хөдөлгөөн, аргын тоолол, араб тоолол
Нэгж, аравт, зуут, мянгат, түмт гээд
Нээрээ л энэ хязгааргүй сонгодог тоолол


Сарны хөдөлгөөн, билгийн тоолол, ази тоолол
Сансар огторгуйн хөдөлгөөөнд тулгуурласан
Сэрж мэдрэхүйн гайхамшиг, сонин тоолол


Тооцоолуурын машины амин сүнс
Тооцон бодох сонгодог нээлт
Тэг нэгээс бүтсэн хоёртын тоолол


Үндэс угсаа гарвал ялгалгүй
Үзэхүйн хязгаар нь тоонд л хүрнэ
Хаана ч хэзээ ч хэнтэй ч
Хамгийн түрүүн тоогоор ойлголцоно


Түүхийн нугачаанд хэзээ ч хувираагүй
Түмэн жил болсон ч хэвээрээ
Тоолоод тоолоод барамгүй
Тооны ухаан минь дуусашгүй ээ


Б.Батзориг

Friday, January 27, 2017

Сэтгэх чадвар бодлогууд 2017

Сэтгэх чадварын XIV олимпиадын бодлогуудын бодлогууд, намрын сорилго бодолттой 2017 оны хэвлэлтийн шинэ ном ирсэн байна.
Үнэ 6500 төг
Үнэ 7500 төг

Урьдчилсан ЭЕШ-ын тухай

    СОРИЛ төвөөс үндэсний хэмжээнд зохион байгуулж буй урьдчилсан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 1 сарын 23-26-ны өдрүүдэд явагдлаа. 
    Энэ жил 17 сургуулийн 35 бүлэгт  922 сурагч 12-р ангид суралцаж байгаа бөгөөд энэхүү урьдчилсан шалгалтанд 730 сурагч буюу төгсөгчдийн 79.2% нь хамрагдаж 1798 шалгалт өгөхөөр бүртгүүлэв. 
    Шалгалт 2 сарын 11-12-ны амралтын өдрүүдэд явагдана. Шалгалтын хуваарийг жич зарлана.

Monday, January 23, 2017

"БАГШ ХҮН ТА"...

Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж
Түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж
Түмний үрсийн төлөө тархиараа зул хатгасан ч
Түүхэнд нэр нь бичигдэхгүй хүн багш та


Зах зээлийн далайд амьдрал хөвөн зугаацахад
Захад нь ганцаараа нүцгэн хоцорсон
Самбар шиг бараан хорвоод шохой шиг цагаан мөртэй
Соёлт ертөнцийн гунигт золиос та багш хүн


Амь зуу гэж хайрласан төрийн минь хишиг
Амьдралд минь хэзээ ч дүүрэн байхыг үзээгүй
Алд улаан биений минь элч хөрөхөөс нь өмнө
Амьдрал дээшилнэ гэж горьдож суугаа та багш хүн


Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном дэвтэр дунд ар гэрээ мартдаг


Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг эзэмшсэн
Багш хүний гарт эрдэнийн чулуу цугларч үнэт эрдэнэ болон гялалздаг.
Уулзаж учирсан зуу зуун хүнд нэгэн зэрэг сэтгэлийн гэрэл гэгээ тусган, тэдний бие сэтгэлийг өөрчлөх авъяас багшаас өөр хэнд ч заяагаагүй.

Геометрийн дөрөвдүгээр олимпиадын материал


Геометрийн гуравдугаар олимпиадын материал


Saturday, January 21, 2017

Сэтгэлийн хайлан БАЯНДУН минь ээ

Улаалзай ургадаг Дун нутагтаа 
Уяхан хөгшидөө хайрлан түшсэн
Угтам Хайрханы сүр сүлдтэй
Ухаантай өвгөдөө хүндлэн золгосон
Ард зоны минь гэрэлт диваажин
Ариухан рашаан Наранбулаг минь
Сэтгэлийн хайлан нутгийн дээд
Цэнгэг агаартай Баяндун минь ээ
Унагайн гол Яргайн даваандаа
Учрахын ерөөлөө өргөн шингээсэн
Улзын дэнж Голын цагаандаа
Унаган хүлгээрээ дуулан туулсан
Ард зоны минь гэрэлт диваажин
Ариухан рашаан Наранбулаг минь
Сэтгэлийн хайлан нутгийн дээд
Цэнгэг агаартай Баяндун минь ээ
Агь гангын үнэр сэнгэнэсэн
Атархан талдаа наадан өссөн
Адуун чулуун Үлийн даваандаа
Аз хийморио даатган залбирсан
Ард зоны минь гэрэлт диваажин
Ариухан рашаан Наранбулаг минь
Сэтгэлийн хайлан нутгийн дээд
Цэнгэг агаартай Баяндун минь ээ

Цэрэндоржийн Батболд  2017-01-20