Friday, January 6, 2017

ХЯЗГААРГҮЙ гэгчийн тухайд...

Тоолоод тоолоод барамгүй
Тоо тооллыг яанам бэ
Судлаад судлаад барамгүй
Сансар огторгуйг яанам бэ
Уншаад уншаад барамгүй
Утга зохиолыг яанам бэ
Бодоод бодоод барамгүй
Бодол оюуныг яанам бэ
Хэн ч хэзээ ч үл хүрэм
Хязгааргүйн гайхамшиг энэ буюу

Б.Батзориг

No comments:

Post a Comment