Monday, January 23, 2017

"БАГШ ХҮН ТА"...

Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж
Түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж
Түмний үрсийн төлөө тархиараа зул хатгасан ч
Түүхэнд нэр нь бичигдэхгүй хүн багш та


Зах зээлийн далайд амьдрал хөвөн зугаацахад
Захад нь ганцаараа нүцгэн хоцорсон
Самбар шиг бараан хорвоод шохой шиг цагаан мөртэй
Соёлт ертөнцийн гунигт золиос та багш хүн


Амь зуу гэж хайрласан төрийн минь хишиг
Амьдралд минь хэзээ ч дүүрэн байхыг үзээгүй
Алд улаан биений минь элч хөрөхөөс нь өмнө
Амьдрал дээшилнэ гэж горьдож суугаа та багш хүн


Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном дэвтэр дунд ар гэрээ мартдаг


Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг эзэмшсэн
Багш хүний гарт эрдэнийн чулуу цугларч үнэт эрдэнэ болон гялалздаг.
Уулзаж учирсан зуу зуун хүнд нэгэн зэрэг сэтгэлийн гэрэл гэгээ тусган, тэдний бие сэтгэлийг өөрчлөх авъяас багшаас өөр хэнд ч заяагаагүй.

No comments:

Post a Comment