Saturday, January 28, 2017

ТООЛОЛ...

Нарны хөдөлгөөн, аргын тоолол, араб тоолол
Нэгж, аравт, зуут, мянгат, түмт гээд
Нээрээ л энэ хязгааргүй сонгодог тоолол


Сарны хөдөлгөөн, билгийн тоолол, ази тоолол
Сансар огторгуйн хөдөлгөөөнд тулгуурласан
Сэрж мэдрэхүйн гайхамшиг, сонин тоолол


Тооцоолуурын машины амин сүнс
Тооцон бодох сонгодог нээлт
Тэг нэгээс бүтсэн хоёртын тоолол


Үндэс угсаа гарвал ялгалгүй
Үзэхүйн хязгаар нь тоонд л хүрнэ
Хаана ч хэзээ ч хэнтэй ч
Хамгийн түрүүн тоогоор ойлголцоно


Түүхийн нугачаанд хэзээ ч хувираагүй
Түмэн жил болсон ч хэвээрээ
Тоолоод тоолоод барамгүй
Тооны ухаан минь дуусашгүй ээ


Б.Батзориг

No comments:

Post a Comment